NoDoubleStandart хөдөлгөөний санаачлагч Э.Одбаярыг өчигдөр/2021.10.06/ шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан. 

Тэгвэл Э.Одбаярын хувьд өнөөдрөөс хорих ангид өлсгөлөн зарлаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Түүний хувьд хууль бусаар хоригдсон гэж үзэн ийн эсэргүүцлээ илэрхийлж байгаа ажээ.

Э.Одбаяр нар нь 461-р ангид түр саатуулагдаж байсан тэмцэгч Д.Монголхүүг авч явсан, батлан даалтад байхдаа дахин эрүүгийн хэрэг өдүүлсэн гэх асуудалд нь холбогдуулан ийн цагдан хориод байгаа юм байна.