Бокс & пост
2021/10/08
Монголчууд цөмөөрөө боксчин, дасгалжуулагч болсон 2021 он дуусахад үндсэндээ хоёрхон сар үлджээ. Тэр хүртэл дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хэн хэрхэн оролцож, ямар түүх бичихийг хэн ч таашгүй. Харин бид боксын спорт, боксчдын тухай ярьсаар, бичсээр л байх бололтой.
Монголын боксын спорт 70 жилийн түүхтэй. Анх эхлүүлсэн алтан үеийнхнээс өгсүүлэн 60 кг-ын жинд тив, дэлхийд алдраа дуурсгасан он жилүүд гээд үе шат бүхэн нь үнэ цэнтэй. Тэр дотроос Бээжингийн олимп оргил үе нь хэмээн тэмдэглэгдсэн хэдий ч хойч үеийнхэн тэр амжилтыг эвдэж, алдар суугаа мандуулахыг “Гарьд магнай” киноны Равсал панзын хэлсэнчлэн “тааж мэддэг” нь бид биш юм.
Харин спортын тоймч, судлаач, мэргэжилтнүүд л хэлэх байх. Ер нь бол 2008 оноос спортын төрлүүд дотроос боксынхон дуулиан шуугиантай явж ирсэн нь үнэн. Энэ жил олон нийтийн анхаарлыг хамгийн их татаж, одоо ч тэр нь намжихгүй байна. Цаашид юу болох нь “оньсого” гэхээс өөрийг хэлж үл мэднэ. Харин мэдээллийн энэ их урсгал дотроос сошиал ертөнцөд халуун дулаанаар цогшин гэрэлтэж буй ганцхан постыг л хүргэе. Энэ бол “Ихэр бээлий” спорт клубын багш, дасгалжуулагч Т.Ганзоригийн нүүр номдоо оруулсан “Та нэг удаа спортын ордон орж боксын тэмцээн үзсэн үү. Боксын спортын төлөө хичээлээ тараад цүнхээ үүрээд гүйж яваа, хөлсөө урсган зүтгэж байгаа хүүхдийг дэмжээд ганц бээлий авч өгч үзсэн үү. Боксын спортод хөрөнгө чинээтэй, цатгалан айлын хүүхэд хөл тавьдаггүй юм шүү ” гэсэн сэтгэгдэл юм. Энэ цагт бүгдээрээ боксчин, дасгалжуулагч, спортын мэргэжилтэн аятай шүлсээ үсэргэж, хошуу нэмж буй бүх хүнд хамаатай санагдана. Түүний хувьд боксын спортод зүрх сэтгэлээ өгсөн олон өсвөрийн боксчдыг хөтөлж яваа багшийн хувьд үнэнийг л хэлж.
Нээрээ та ядарч цуцталаа бэлтгэл хийчихээд, ном дэвтрийн хажуугаар боксын бээлий, хөлстэй хувцсаа чихсэн том үүргэвчээ дааж ядан үүрээд автобусанд чихцэлдэж яваа хүүхдэд суудал тавьж өгч байсан уу. Боксын бээлий, хэрэглэлийг манайд үйлдвэрлэдэггүй. Гадны улс орнуудаас чанартай ганц бээлий захихад зардалтайгаа нийлээд 400 гаруй ам.доллар байдаг. Аварга болно” гэсэн мөрөөдлөө үүрээд гүйж яваа хүүд та ганц бээлий авч өгч үзсэн үү гээд өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Магадгүй хэн нэгэн жаахан хүүгийн мөрөөдлийг асааж өгч ганц бээлий ч гэсэн авч өгч байсан бол, урмын үг хэлж байсан бол танд баярлалаа.
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
muulahiin tyld bichsengyi ee!!ta nariig zaluusiig yg sonsoj syr gesen dee!!bichlee syy!!!ah zah gej baidag yum syy!!! · 2021/10/09
Tamirchin hyn arhi yydaggyi yum aa!!!ter hor amjiltand ni syyd neleelne!enyyniig eegsyylej bolohgyi ee!!chendbaatar bol zan syrtahyynii gajigtai heterhii teserlttei gedeg dee tanai yeiinhen tiim zaluu yum bolob yy daa!!!hynees yg sonsoj syraagyi,Pokschin hyniihee setgeliin tebcheer myytai zaluu sig baigaam!!!emne ni arhi yyj temzeen yraldaanaas hasagdaj baisan yum bilee!nadad bol Chendbaatar taalagdahgyi ee!!Tylgiig bol demjenee!!!amjilt hysye!chi eertee itgeed yzbel medali abna!Mongol hyn chini eer syy dee!!!Dotood setgeld l baigaa hereg syy!!!!