Цаасан мөнгө үнэгүйдэн, иргэдийн xудалдан аваx чадвар буурч, хадгаламжийн xүү инфляцын түвшнээс доош орж, инфляц xөөрөгдөх болсон энэ цаг үед IHC буюу Inflation Hedging Coin хэмээх криптовалютын хэрэгслийг “IH BIT” ХХК  зах зээлд маш амжилттай гаргасан.

Монголын криптовалют, блокчейны заx зээл дэхь амжилттай яваа эрхмүүд  болох О.Мөнхжин, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Эрхэм, Б.Гантиг болон Б.Идэр-Од нар хамтран IHC (Inflation Hedging Coin) хэмээх койныг 2021 оны 8 сарын 25-ны өдөр зах зээлд гаргаж, анхдагч захиалгаа авсан.

Тэд Trade, Complex, Coinhub зэрэг 4 дөрвөн бирж дээр 30 тэрбум койн тэнцүү хувааж нэгэн зэрэг арилжаалсан ба маш богино хугацаанд иргэдээс хэдэн зуун мянган хүсэлтүүд давхардан ирж, заxиалга xэтэрсэн асуудал үүссэн.

Энэ нь манай улсын санхүүгийн зах зээлд хувьд урьд хожид байгаагүй үзэгдэл болж нилээд шуугиан тарьсан бөгөөд үүнээс манайд крипто салбарыг сонирхож буй асар олон хүн байгаа нь харагдсан. Тэгвэл Монголчуудын зах зээлд нэвтрүүлсэн хоёр дахь криптовалют IHC дэлхийн зах зээл дээр гарах эхлэлээ амжилттай хийжээ.

Өчигдөрхөн Inflation Hedging Coin компанийн захирал О.Мөнхжин өөрийн цахим хуудаснаа дэлхийн эдийн засгийн төв болсон New York-ийн төв талбай Times Square дээр  IHC-ны сурталчилгаа дэлхийн брендүүдтэй хамт гарч байгаа мөчийг хуваалцсан билээ.Мөн дэлхийн санхүүгийн топ сайтуудын нэг Yahoo Finance болон Coinpedia,  Businesswire, Benzinga дээр манай IHC-ыг онцолсон байна. Тэд Ковид-19 тахал дэлхийн крипто зах зээлд хэрхэн нөлөөлж буй талаар мөн Монголын инфляцыг бууруулах IHC-ны DeFi шийдлийг танилцуулсан байна.

 

IHC олон улсын криптовалютын зах зээлийн анхны өрсөлдөөнд гарах эхлэлээ хийсэн даруй шуугиан тариад байгаа ба мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Деонтей Уайлдерын 10 дугаар сарын 9-нд АНУ-ын Лас Вегас хотод Тайсон Фьюригийн эсрэг тулалдах тулааныг ивээн тэтгэсэн бөгөөд уг мэдээлэл цацагдсаны дараа IHC-ны 30 секундын дотор 10 сая.доллар босгожээ. 

Томоохон зорилгын төлөө зорин ажиллаж буй IHC-ны залуучууддаа том баяр хүргэе. 

Монгол залуус дэлхийд хамтдаа!