Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулан мэдээлэл хийж байна. 

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тавантолгой түлш компанийн эзэшил болон цаашдын үйл ажиллагааны талаар асуудлыг хэлэлцжээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга ноён Ли Көчяньтай цахим уулзалт хийсэн. Хоёр улсын худалдаа эргэлтийг 10 тэрбум долларт хүргэх зорилтын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, нүүрсний экспортыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

Гашуунсухайт боомтын саатал болн Тяньжин боомтод гацаад байгаа чингэлгүүдийг өвлөөс өмнө татан авах талаар тохиролцоонд хүрсэн. 

Хилийн боомтын нэвтрэн өнгөрөх процессын асуудалд хоёр улсын Ерөнхий сайдын түвшинд буюу өндөр ач холбогдол өгч ажиллаж байна" гэв. 

 

Эхний ээлжид БНХАУ манайхаас худалдаад авсан нүүрсийг гаргаж өгөх нь шударга. Бид гадаад худалдааг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой энэ жилийн экспортын төлөвлөгөөнд томоохон цохилт ирнэ.

-Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км автозамын тээврийг зогсоох асуудал яригдсан. Нэгдүгээр Чойрт их хэмжээний нүүрс овоорсон тул дахиж нүүрс татан авах талбайгүй болсон.

Хоёрдугаарт орон нутгийн замын асуудал бий. Тухайн нутгийн малчин, иргэдийн амьдрах орчин маш хүнд болсон байна.

Боомтын захиргаа боломжоороо ажиллаад байна. Энэ бол цар тахалтай холбоотойгоор шинээр байгуулагдсан цоо шинэ институт. Хилийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр хичээн ажиллаж байгаа.

Нүүрсний экспорт таг зогсоогүй. Гашуунсухайтад байгаа бөмбөлөг зохион байгуулалт бол БНХАУ-аас тавьсан шаардлага.

Гурван сайд хамтран өчигдөр сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгч уулзалт зохион байгууллаа.

Би буруу ярьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх эсэхэд маш ойлгомжтой хариулт өгсөн. Буцаан олголтын хувь хэмжээг нэмэхгүй. Ойрын жилүүдэд буцаан олголт өнөөдрийнхөөр хэвийн үргэлжилнэ. Өөрчлөлт орохгүй гэсэн үг.

НӨАТ бол олон улсын сонгодог татварын хэлбэр. Дэлхийн 168 улсад байдаг татвар. Манайх хувь хэмжээгээрээ багадаа буюу 130 хувьд ордог. Тэгэхээр энэ хувь хэмжээг багасгах гэхээс илүүтэй НӨАТ-ын татвар төлөлтийн сууриа сайжруулж, цаашид үргэлжлүүлэх хэрэгтэй. Ойрын хугацаанд НӨАТ-ын бодлого тогтвортой үргэлжилнэ.

Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулсан. БНХАУ-ын талаас задгай нүүрс авахгүй зөвхөн чингэлэгтэй нүүрс авдаг болно гэдэг шаардлагыг удаа дараа тавьж байгаа.

Бид үндэсний компанийн эрх ашгийг хамгаалаад шийдвэр гаргахгүй цаг алдаад байна. БНХАУ жилийн дараагаас задгай нүүрс огт авахаа болино. Тэгэхээр энэ терминал алсыг харсан бүтээн байгуулалт.