Цаг агаарын урьдчилсан мэдээ
2014/05/18
Баруун болон говийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн болон говийн нутгийн зүүн хэсэг, төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүнээс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун, төв болон говийн нутгийн зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 13-15 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийг 88 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.