Засгийн газрын хуралдааны шийдвэр - Он дуустал мах экспортлохгүй
2021/10/27
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар танилцуулж байна.
- Ерөнхий сайд холбогдох дүрэм журмыг шинэчлэх үүргийг УОК-т өглөө. Улбар шар түвшин болон шар түвшинд мөрдөх үйл ажиллагааг шинэчлэх даалгавар өгсөн
- 11-р сарын 1-нээс 50 хувийн дүүргэлттэйгээр урлаг, соёл спортын үйл ажиллагааг нээх чиглэл өглөө. Мөн одоо мөрдөгдөж байгаа хариуцлагын гэрээг шинэчлэх үүрэг өглөө.
- Хоёрдугаар тундаа хамрагдсан иргэд вакцины гуравдугаар тундаа гурван сарын дараа хамрагдах хэрэгтэй.
- Мөн нэгдүгээр тундаа хамрагдаад хоёрдугаар тундаа хамрагдаагүй, гурван сар өнгөрсөн бол нэг, хоёрдугаар тундаа хамрагдах зөвлөмжийг ЭМЯ-наас өглөө
- Замын -Үүд боомтын үйл ажиллагааг сайжруулах
- ОХУ-ын улс хилээ хааж байна гэсэн ташаа мэдээлэл байна. Хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй гэв.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:
- Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн талаар Засгийн газар хэлэлцлээ. Махны үнийг тогтвортой байлгах зайлшгүй шаардлагатай байна. Экспортыг хязгаарлаж, он дуустал мал мах гаргахгүй.
- Ургац хураалт 80 гаруй хувьтай байна.
- Ургамлын тос дэлхийн зах зээлд 60 орчим хувийн өсөлттэй явж байна.
- Хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт нь зогссон 190 орчим вагон байна. 30 орчим вагоныг нэмж гаргах урьдчилсан хүсэлт гаргасан.
- Нарийн ногооны асуудал нь Эрээнд гарсан ковидтой холбоотой. Тиймээс цаанаас ирж байгаа тээврийг Замын-Үүд рүү шууд ирэх боломжийг судалж байна.
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү:
- Цаашдаа ойрын хугацаанд даван туулах, дасан зохицох статегийн төлөвөлөгөөг танилцуулсан. Вакцины нэмэлт тунд иргэдийг идэвхтэй хамруулах
- Дөрвөн төрлийн улаан, улбар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчилж, цаашдаа вакцинжуулалттайгаа холбож, тодорхой хэмжээний зохицуулалт хийх чиглэл өгсөн.
- Вирус мутацлагдаж байгаа учраас вакцины үйлчлэлийг бууруулж байна. Дээр нь анх хийсэн вакцины тухайн хүний биед тогтсон дархлаа буурч байна гэсэн судалгаа байна.