Ерөнхий сайд аа, “дотуур байр” хэрэгтэй юу “айрагны өргөө” чухал уу
2021/11/15
--- Андлалын хөшөөг хэдхэн сарын дотор иргэд хандиваар босгочихсон юм чинь, Айрагны өргөөг хувийн хэвшлийнхэнд үлдээе ---
Н.БАТ
УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнгөрсөн баасан гарагт Засгийн газраас өргөн барьсан 2022 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталлаа.
Төсөв батлагдсантай холбогдуулан зарим гишүүд “хөөрхөн” постер хийж олон нийтийн сүлжээнд гайхуулав.
Жишээ нь, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “2022 оны Монгол Улсын төсөвт санал оруулж шийдвэрлүүлсэн ажил” хэмээн онцлоод Булган аймгийн Хутаг-Өндөр суманд “Булган аймгийн бренд бүтээгдэхүүний” Айрагны өргөөний барилга төсөвт өртөг 3.8 тэрбум төгрөг” хэмээн онгирчээ. Хувийн хэвшлийнхэн, булганчууд өөрсдөө сайн хийж чадах ажилд төсвөөс ийн мөнгө тавьсныг олон хүн бухимдаж хүлээж авсныг олон нийтийн сүлжээнээс харсан байх. Тийм учраас шинэхэн төсөвт үүнийг хэрхэн оруулсныг хамтдаа сонирхоё.
БОАЖ-ын сайд 2021 оны наймдугаар сард “Хөхүүрийн айрагны соёлын өргөө байгуулах” хэмээн 240 сая төгрөгийн тендер зарлаж, олон хүнийг бухимдуулсан ч чухам ямар үр дүн гарсан нь тодорхойгүй өнгөрсөн. Тиймээс БОАЖ-ын сайдын төсөвт мөнгөн дүн нь ийм өндрөөр нэмэгдэж орж ирсэн байх нь хэмээн гэж хайсан ч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын багцад XVII.1.25 Булган аймгийн бренд бүтээгдэхүүний өргөөний барилга /Булган, Хутаг-Өндөр сум/ 2022-2023 он, төсөвт өртөг 3.8 тэрбум, санхүүжих дүн нэг тэрбум хэмээн тодоос тод бичигдэж тусгасан байна.
Засгийн газраас 3.8 тэрбум төгрөг хэмээн он дамжин санхүүжүүлэхээр төсөвт суулгасан учраас хоёр магадгүй гурван жил дамжин энэ өргөөний барилга баригдах бололтой. Гэхдээ улсын төсвөөр барьсан энэ барилга дотор ямар үйл ажиллагаа явагдах хэрэг вэ. Пиво баар гэдэгтэй агаар нэг уншигдаад байгааг хэрхэн ойлгох вэ, Ерөнхий сайд аа. Эсвэл төрөлжсөн зах юм уу.
Төсөөлөөд бодоод үзье. Булган аймгийн хилээр ороод захын айлаас, гүүн зэлэн дээрээс нь шахуу аваад ууж болох айргийг Хутаг-Өндөр сумыг зорьж очоод уух хүсэлтэй хүн хэр олон төрөх юм бол... Эсвэл жуулчдын төдийлөн ууж түвддэггүй ундааг нь энэ өргөөндөө оруулаад уулгах уу. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхэн маань айргийг савлаж борлуулах талаар багагүй шинэ технологи туршиж, бас зах зээлд бүтээгдэхүүн гаргах болсныг хариуцсан яам, салбарын удирдлагууд олж харахгүй байгаа учраас ийн байшинд анхаарал тавьж байна уу.
Уг нь, Ерөнхий сайдын хэлснээр ирэх жил бүсээ чангалах он. Бүхнийг өөрийнх нь хэлснээр долоо хэмжиж, нэг огтлох ёстой. Эдийн засгаа сэргээхийн тулд хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллана хэмээн “Төр зарим эрх мэдлээсээ татгалзаж, хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжинэ” гэж амласан ч яг үнэндээ төр хувийн хэвшилтэйгээ аймгийн бренд мэт дээр өрсөлдөж эхлэв бололтой.
Булганд айрагны өргөө барьж эхлэх юм чинь Увсад чацарганы өргөө, Архангайд ааруулын өргөө, Хэнтийд цөцгийний өргөө, Өмнөговьд хоормогны гэх мэтээр барих уу. ХААХҮ-ийн сайдын шинэ барилга байгууламжийн төсвөөс харвал үйлдвэр технологийн паркийн бүтээн байгуулалт, лабораторийн барилга, бизнес инкубатор төвийн барилга, бэлчээрийн усан хангамж, зоорь хүлэмжийн байгууламж, инженерийн байгууламжтай худаг, услалтын систем, шинэ хөдөө төсөл гэх мэтээр тусгасан байх юм. Ганц өргөө нь Булганд баригдах нь. “Айрагны өргөө” гэх алдарт санаа хэнийх байв?
2020 оны 10 дугаар сарын сүүлээр 2021 оны төсвийн төсөл яригдаж байх үед байнгын хорооны хурал дээр Булган аймгийн гишүүн Ц.Анандбазар “БОАЖ-ын сайд асан Д.Сарангэрэл Булганд очихдоо айрагны өргөө барихаар амласан. 2021 оны төсөвт суулгаагүй байна.Сайд гишүүд бидний тавьсан саналыг тургиад байна. Ойлготол нь тавина. Мөнгө олно гэдэг асар нарийн хэцүү хөдөлмөр. Яаж татвар төлөгчдийн ийм мөнгийг үрэн таран хийж чадаж байна та нар.Төсвийн байнгын хороон дээр унагана. Монголын ард түмэн ядуу байна, бид ингэж тоглоод байвал хөгжихгүй. Хувийн хэвшлийнхнээс ичээч та нар. Яаж төсвийн хөрөнгийг ингэж зарцуулж чадаж байна. Өөрчлөлт хийх цаг болсон” хэмээн хөмсөг зангидан ярьж байсан.
Энэ үед олон нийтийн зүгээс сургууль цэцэрлэг, үр тарианы элеватор, үйлдвэр барих хөрөнгөгүй байхад айрагны өргөө гэж яриад хүн загнаж суугааг нь эсэргүүцэж байлаа. Тийм ч учраас магадгүй 2021 оны төсөвт суугаагүй биз. Харин чоно борооноор гэгчээр 2022 оны төсөвт шургалж. Мэдээж айрагны өргөө гэсэн нэрээр биш.
Гэсэн нийт зургаан ажил байгаа юм. Айрагны өргөө барих Хутаг-Өндөр сумын хувьд сургуулийн барилгын өргөтгөлөө дуусгаж, дотуур байрны шинэ барилгын ажил эхлэх нь. Гэхдээ 3,2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй дотуур байрны барилгын дөрөвний нэг хувийг буюу 800 сая төгрөгийн санхүүжилтийг энэ жил олгохоор тусгажээ. Өөрөөр хэлбэл, ирэх хоёр жилдээ дотуур байр мөрөөдөлтгүй. Айрагны өргөөний хувьд энэ жил нэг тэрбум төгрөгийн санхүүжилт авна.
Ингээд уншигч танд дүгнэлтийг үлдээе. Энэ мэт төсвөөс “шомбодох” УИХ-ын эрхэм гишүүдийн шуналыг хязгаарлаж, төсвийг томруулдаг шилээр харж, төсвийн тодотголд Засгийн газарт шахалт үзүүлье. Харин УИХ-ын эрхэм гишүүн та Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйл “Гишүүний бүрэн эрх” хэсгийг сард нэг удаа уншиж, хуралдаа сууж, үндсэн үүргээ биелүүлнэ үү гэж хүсье.
ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН
Зочин · 2021/11/16
Салтаа бодсоор байгаад цагаан юм харахаар л хачин болдог байлгүй дээ дээ хөөррий гэж. Тэндээ өөрөө аммараа цагаан юм доогуураа цагаан юмаа гаргаад сууна гэж байгаа дебил л бна
зочин · 2021/11/15
50 гарсан ч тавьтаргүй хэвээрээ л хэл ам татлаад, шар сэмжилж булайгаа дэлгээд явах юм. Юун айрагны өргөө вэ? Сургуулийн дотуур байр бариач, цэцэрлэг бариач
zochin · 2021/11/15
ene neeree dandaa hel tatalj yvdag gar ym aa zugeer bj boldogui ym bh daa airagnii oroo ch gej shig oor hiih ym zondoo bna ard tumen hetsuu bna tsalin hulsuu nemegduul
Зочин · 2021/11/15