Э.Оюунболд, Н.Батсайхан, Б.Хадбаатар, Б.Уртнасан нараас допинг илэрснийг албан ёсоор зарлав
2021/11/18
Hаймдугаар сарын 16, 17-нд зохион байгуулсан 512 бөхийн барилдаанд шөвгөрсөн 16, өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн хоёр гээд нийт 18 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариуг 10 дугаар сарын 28-нд МҮДЭБайгууллагаас Монголын Үндэсний Бөхийн Холбоонд ирүүлсэн.
Хариу ирсэн даруйд допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхөд мэдэгдсэн бөгөөд холбогдох дүрмийн дагуу дээрх нэр бүхий бөхчүүд 10 хоногийн дотор "B" cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай.
Тэгвэл дээрх бөхчүүд B сорьцоо шинжлүүлээгүй тул допинг хэрэглэсэнд тооцон, МҮБХ-ноос албан ёсоор зарлав.
МҮБХ “Манай холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.
Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна.
Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.
Иймд 2021 оны наймдугаар сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно” гэв.
Зочин · 2021/11/18
Ховд, Увс, Хэнтийнхэн л голдуу допинг хэрэглэх юмаа.
Зочин · 2021/11/18
Зочин · 2021/11/18
харваас эргүү юмнууд оюунболдыг бүр бүх насаар нь хасах хэрэгтэй дээ
Бөх судлаач · 2021/11/18
Энэ бөхчүүдийн барилдах эрхийг 5 жилээр хасах хэрэгтэй. Эдгээр бөхчүүдэд унасан бөхчүүдийн хөдөлмөр гаргасан халс допинг хэрэглэсэн бахчүүдээс болж хохирч байна.Ийм учраас барилдах эрхийг нь хасах хүртэл арга хэмжээг оруулах хэрнгтэы. Унасан бөхчүүдээс аврага арслангууд заанууд болон цол илүү ахих боломжтой бахчүүд байсаныг үгүйсгэх аргагүй. Угасан бөхчүүдэд нэг шат илүү цол өгдгийг харгалзан мөнгө өгч ч болох юм.