Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2019 оны улсын наадамд түрүүлж, улсын аварга болсон Э.Оюунболдын аварга цолыг хураасан билээ.

Ингэснээр түүнд өвдөг шороодсон:

-Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, улсын аварга Н.Батсуурь даян аварга

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, улсын харцага Д.Анар улсын заан

-Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат бөх, улсын начин Б.Цэдэнсодном улсын харцага болсон.

Мөн түүнд наймын даваанд өвдөг шороодсон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат бөх, улсын арслан Ц.Содномдоржид “Үлэмж бадрах” чимэг олгохоор шийдвэрлэсэн юм.

Мөн өнгөрсөн жил улсын наадмын дараа улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших нараас допинг илэрсэн.

Тиймээс Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат бөх, улсын заан М.Бадарч улсын гарьд

Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, улсын харцага Б.Одбаяр

Улсын начин Ц.Мөнхбаяр, Ш.Пүрэвгарьд, Б.Орхонбаяр нар улсын харцага, аймгийн арслан Ц.Сандагдорж улсын начин болсон.

Өнөөдөр Төрийн ордонд дээрх бөхчүүдэд цол нөхөж олгоно.