Өнгөрсөн 2019 онд манай улсад БНХАУ-ын 800 иргэн ирж, цахим сүлжээ ашиглан мөнгө угааж байсныг илрүүлсэн. Тэгвэл тэднийг толгойлж байсан хятад иргэдэд өнгөрсөн есдүгээр сард ял оноосон.

Тодруулбал, шүүгдэгч Шүй Хуй Хуан, Хуан Яао Шэн, Еэ Чин Хуй нарыг зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 2.8 дугаар зүйлийн 1, 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь хэсэгт зааснаар тус бүр 5 жилийн хорих ялаар шийдгэжээ.

Мөн шүүгдэгч Нарису, Хуан Ши Бин, Лиан Жү Фөн нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элссэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 4 жилийн хорих ялаар шийтгэсэн байдаг.

Тэгвэл тэд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд шүүхээс өчигдөр буюу энэ сарын 23-нд хэргийг хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.