Шинэ жилийн баярын эдгээр өдрүүдэд архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын эрүүл мэндэд хохирол учруулах, амь насыг хөнөөх хэргүүд олноор бүртгэгдэж байна. Хоногт эрүүлжүүлэгдэж буй хүний тоо ч 200-аас буухгүй байна. 

Өчигдөр өндөр настай эхийгээ согтуурсан үедээ зэрлэгээр зодсоор амь насыг нь хохироосон хэрэг гарсан байна. Тодруулбал, ХУД-т оршин суух 48 настай Ч нь төрсөн эх 83 настай Б-ээ зодож, амь насыг нь хөнөөсөн байна. Хэргийн газар бүхэлдээ цусанд будагдаж, талийгаачийг эрэмдэглэн хэрцгийгээр хөнөөсөн байжээ. 48 настай Ч нь тухайн үед согтуу байсан аж. 
Согтуугаар хүний амь насыг хохироох хэргүүд ихэвчлэн гэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгдэж байгаа учир архины хэрэглээндээ ухамсартай хандах, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байхыг анхааруулж байна.