Mobile news - Жүжигчин А.Туяа 5 саяар нүцгэлэхгүй
2013/01/29
Энэ удаагийн “Mobile news”-ээр хошин урлагийн “Х-Түц” продакшны нүүр царай болсон авъяаслаг залуу жүжигчин А.Туяа оролцон “А.Туяа 5 саяар нүцгэлэх болжээ” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг хүргэлээ.
Жүжигчин А.Туяагийн ярьсанаар бол “Playboy” сэтгүүлийн хамт олноос ирэх сарын дугаарын нүүр хуудсыг чимээч гэсэн санал ирсэн боловч албан ёсоор гэрээ зэргийг хийгээгүй байгаа гэж мэдээлсэн юм. Түүнчлэн мөнгөний дүн зааж 5 саяар нүцгэлэхээр болсон талаархи мэдээлэл нь ямар ч ор үндэслэлгүй, зохиомол мэдээлэл байна хэмээн хариуллаа.
Дашрамд дурьдахад “Х-Түц” продакшны уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчууддаа шилдгийн шилдэг тоглолтоо үзүүлэхээр ирэх 02 дугаар сарын 09, 10-нд БНСУ-ын Сөүл хотын Тундэмүний соёлын ордонд тоглох талаар бид өмнө мэдээлсэн билээ.
“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш