Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжрууллаа
2014/05/20
ЭМЯ-аас зарласан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслийн хүрээнд сумдын эрүүл мэндийн төв болон нэгдсэн эмнэлгийн нярай хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 3 нэр төрлийн нийт 64 сая гаруй төгрөгийн тоног төхөөрөмжийг Дундговь аймгийн Эрүүл мэндийн газарт хүлээлгэн өглөө.
Эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх ажлыг "Монос фарм" трейд ХХК-аас гүйцэтгэх гэрээний дагуу нийлүүлсэн. Аймгийн Эрүүл мэндийн газрын тоног төхөөрөмж хүлээн авах комисс тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслүүдийн бүрэн ажиллагааг шалган хүлээн авсан байна. Хүлээн авсан тоног, төхөөрөмжүүд:
1. Нярайн дулаацуулагч-2
2. Нярайн амьсгалын аппарат -1
3. Дусал, тариа хийхэд венийн судас гэрэлтүүлэгч төхөөрөмж -5
Тоног төхөөрөмжийг ажиллуулах талаар эмнэлгийн 21 мэргжилтэнд арга зүйн зөвлөмж өгчээ.
Зочин · 2014/05/22
medeenii garchig utga sanaag negtgemeer yumaa. Dornogobi gesen hernee Dundgobi geed l yabj bhiin tgd ali ni yum be?