₮8,000-аар нүүрс авах уу, ₮1,875-аар шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байгаа учир агаарын бохирдол их байна
2022/01/11
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн Протоколд (Кигалийн) оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдсэн шалтгааныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасангаас тодрууллаа.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан "Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт агаарын бохирдлын хэмжээг 80 хүртэл хувиар бууруулах зорилт дэвшүүлсэн байгаа.
Энэ жилийн агаарын бохирдлын үндсэн шалтгааныг бохирдуулагч эх үүсвэр тус бүрээр нь судалсан. Ингэхэд үндсэндээ агаар бохирдуулагч тоосонцорын хоёр төрөл, химийн төрөл байна гэж үзсэн.
Түүнчлэн бидний агаарын бохирдолтой тэмцэж байгаа үйл ажиллагааны цар хүрээ, зардлын хэмжээ агаар бохирдуулагч эх үүсвэр нэмэгдэж байгаа үйл явцтай уялдахгүй байна.
Агаарын бохирдлын хамгийн эхний шалтгаан бол нүүрсний хэрэглээ. 2019-2020 онд 320 мянган тонн нүүрс хэрэглэж байсан бол 2020-2021 онд 430, 2021-2022 онд 620 мянган тонн буюу шахмал түлшний хэрэглээ бидний анх хэрэглэж байснаас хоёр дахин нэмэгдсэн. Үүнийг үнэтэй нь холбож тайлбарлаж байгаа зүйл бий.
Өнөөдөр түүхий нүүрс 8,000 мянган төгрөгийн үнэтэй байна. 8,000 төгрөгөөр нүүрс авах уу, 1,875 төгрөгөөр шахмал түлш авах уу гэдэг сонголтоос иргэд шахмал түлшийг түлхүү авч байна" гэдэг хариулт өглөө.
Зочин · 2022/01/11
Энэ авгай юу гээд байна амьдралаас арай хол ,рьж байна даа утаа салхи гарахгүй байгаа учираас хотын хонхорт тогтоод байгаа юм шүү
сайжруулсан түлшийн чанар их муу болжээ. · 2022/01/11
НҮҮРС иргэдэд зарж байна уу? ХААНА? ШАХМАЛ түлш түлэхэд утаа багасах ёстой биш үү? АСУУДЛЫН гол нь сайжруулсан түлш энэ жил их чанаргүй болсонд байна.