Залуустаа дуулгах маш гоё шинэ мэдээ байна. Мэдээж зөвхөн залуу гэлтгүй хэрвээ та сүүлийн үеийн хит дуунуудыг сонсдог л бол энэ мэдээ танд ч бас хамаатай. Шинэ үеийн шинэлэг, содон, өвөрмөц дуучдыг танилцуулах зорилготой #KNOT төсөл шоу энэ сарын 29-нд “UG palace”-д 18 цагт болох гэнэ. Төсөлд манай шинэ үеийн хип хопын төлөөлөгч Цэцэ тэргүүтэй 14 уран бүтээлч оролцох бөгөөд хагас сайны оройг бут авахаар зэхэж байна шүү, цаана чинь. Тасалбарын үнэ 30,000 төгрөг. Та Shoppy.mn сайтаар захиалж авч болохоос гадна 29-ний өдрөө үүдэн дээрээсээ аваад орох боломжтой. Магадгүй дахиж ийм гоё шоу хавар дуустал болохгүй ч юм билүү, амжаад ирээрэй залуус аа. Аа, нээрээ сүүлийн үед хөгжмийн ертөнцийг өнгөлж байгаа DJ Maggod, DJ Anudol нар хүрэлцэн ирж, хагас сайныг улам доргионо гэсэн шүү. Ингээд шоунд оролцох уран бүтээлчдээс дээж болгон танилцуулая аа.

  1. NENE

“Намайг гэмтээ үгээрээ. Өөр хэнтэй ч үнэнээрээ. Байж чадахгүй үнэндээ. Үнсэж болох уу үхэхдээ. Үхэхдээ, үхэхдээ” гээд л түүний дуунууд зүрх зүсдэг, тэр өөрөө ч зүрх зүсдэг. Ямартай ч Монголын урлагт NENE гэдэг нэр гарч ирсэнд, түүний дууг сонсдог болсондоо олон залуус баярлаж явдаг шүү. Орчин үед урлаг ийм л байдаг даа. Та нар 29-нд ирж түүний дууг сонсож, зүрхээ хэрхэн зүсэгдэхийг мэдрээрэй.

  1. DAVAIDASHA

“Би ямар дураа хүрэхээр ирээд суудаг мод уу” гэдэг түүний дууны үг бараг л афоризм болтлоо залуусын аманд аялагдсан даа. Тийм ээ, энэ бол DAVAIDASHA. Энэ төслийг түүнгүйгээр яаж төсөөлөх вэ. Ер нь энэ шинэ үеийн уран бүтээлч залуус арай өөр, арай илүү юм аа.

  1. SASH

Түүний дуунд залуус дуртай. Түүнд өөрт нь ч дуртай. Уран бүтээл хийж эхэлсэн цагаасаа карьер нь тогтвортой өсөж яваа түүнийг #KNOT төсөл онцолжээ. “Чи дэндүү дураараа, чи дэндүү эрх, эрх”...санаж байгаа биз дээ, түүнийг.

  1. SEKSTSAGAANBOGD

Үеийн залуусаасаа ялгарна аа, тэр. Ямартай ч олон юм бичээд яахав, түүнийг түм мэддэг болсон шүү дээ. 29-нд түүнийг гялалзана гэдэгт итгэлтэй байна.

#KNOT төсөлд эдгээр дөрвөн уран бүтээлчээс гадна 10 байгаа шүү. MORNINGSTAR, THE C, BEKATRINA, NOUBOLD, 290, TGLDRCHR, PANCHI, KEEN FREE, YAVUUHULAN, NOMUKI Эдгээр нэрсийг хараад та бүхэн хагас сайнд ирэхгүй байж чадна гэж үү. Тиймээс тасалбараа аль болох эртхэн захиалаад, сэтгэл амар хагас сайныг хүлээдэг юм шүү. Халдвар, хамгааллын дэглэмээ сахихаа мартав аа, залуус аа.

  • Шоуны талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах бол: 99999439, 91686565
  • #KNOT Progect Page хуудас: https://www.facebook.com/The-KNOT-project-104710758768564