Хөгжлийн банкнаас зээ авсан 25 компани зээлээ зориулалтын бусаар ашиглаж, төлөхөөс зайлсхийж, эргэн төлөлт хийгээгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Энэ талаар тус банкнаас 2022 оны нэгдүгээр сарын 20-нд нийтэд зарласан. Тэдгээр компани 2014-2019 онд зээл авчээ. Зээлийн үлдэгдэл нь 880.2  тэрбум төгрөг болжээ.

 

Хөгжлийн банкнаас эдгээр чанаргүй зээлийг шүүхээр шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргасан талаар мэдээлсэн. Тэгвэл уржигдар чанаргүй зээлийн эздийг АТГ-т шилжүүлсэн байна.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин