Үзвэр, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ баримталж, 100% дүүргэлттэй ажиллаж болно
2022/02/17
Засгийн газрын ээлжит бус хуралдаан Даваа гарагт болж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, хилээ бүрэн нээх шийдвэр гаргасан.
Өөрөөр хэлбэл, цар тахлын улмаас хоёр гаруй жил үргэлжилсэн хязгаарлалтын арга хэмжээнүүд 2022 оны хоёрдугаар сарын 14-ний өдрөөс цуцлагдсан. Гэхдээ халдварын эрсдэл огт байхгүй болоогүй тул амны хаалтаа зүүх, гараа ариутгах, хүн хоорондын зай барих вакциндаа хамрагдах арга хэмжээ хэвээрээ гэдгийг албаны эх сурвалжууд хэлж буй.
Тухайлбал, "Үзвэр, үйлчилгээний байгууллагууд 100 хувийн дүүргэлттэйгээр үйл ажиллагаа явуулж болох бөгөөд гар ариутгах, амны хаалт зүүх, вакцин хийлгэх зэргээс өөр ямар ч хязгаарлалт байхгүй" гэдгийг Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар хэллээ.
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй болон бусад худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаар:
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй зарим худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хязгаар:
Тиймээс манай улсыг чиглэсэн нислэг үйлдэж буй авиа компаниуд өөрийн мөрдөж буй халдвар хамгааллын дэглэмээ баримталсны үндсэн дээр үйлчилгээ үзүүлж байгаа аж.Түүнээс гадна, хязгаарлалтууд цуцлагдсанаар манай улсад ирэх гаднын иргэн вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч зөвхөн шинжилгээ өгөөд ирэх боломжтой болж байгаа.