Хээр аваачиж зодон, концессоос нь татгалзуулсан гадны хөрөнгө оруулагч нь “Шинжан шимфан” компанийн захирал байжээ
2022/02/23
Оны өмнө гадны хөрөнгө оруулагчийг хээр аваачин биед нь халдаж, хүчээр гарын үсэг зуруулсан хэрэг гарсан. Концессын гэрээнээсээ татгалз гэсэн шаардлага тавьж, гарын үсэгтэй бичгийг нь Төрийн ордны шуудангаар дамжуулсан хэрэг гарсан талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр мэдэгдээд байгаа.
Тухайн компани нь автозамын концесс эзэмшдэг байсан талаар мөн дурдсан. Тэгвэл дарамтуулсан компанийн захирал нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Шинжан шимфан” компанийн захирал байжээ.
Тус компани 5 жилийн өмнө Монгол Улсын Засгийн газраас Сонгино сум-Хяргас нуурын зүүн хаяа чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам төсөл авсан бол өнөөдөр цуцлагдсан гэрээний тоонд бүртгэгджээ. Мөн 2017 оны зургадугаар сарын 20-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар тус компанид “Концессын “барих-шилжүүлэх” төрлөөр хэрэгжүүлэх “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто замын төсөл”-ийн хөрөнгө оруулалт хийх эрх өгч байжээ.
DR. ADITYA · 2022/03/01
Зочин · 2022/02/24