Цагдаагийн албан хаагч торгуулийн арга хэмжээ аваагүй
2022/03/02
Содон хорооллын оршин суугчаас 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 22 цаг 13 минутад ирүүлсэн “дугаар тоотын айлд согтуу хүн агсам тавиад байна” гэх дуудлага мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид очиж шалгахад тухайн хаягт бага насны хүүхэд тоглож байсан тул бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх талаар эцэг эхэд нь зөвлөгөө өгч шийдвэрлэсэн ба торгуулийн арга хэмжээ аваагүй гэж байна