Лхагва гарагт ОХУ-ын батлан хамгаалах яам анх удаагаа Украинд алагдаж, шархадсан цэргийнхээ тоог мэдээлжээ.

Уг мэдээллээр бол өнгөрсөн хугацаанд тус улсын зэвсэгт хүчний 498 алба хаагч алагдаж, 1,600 орчим нь шархадсан гэнэ.

Харин Украины арми болон үндсэрхэг үзэлтнүүдийн зэвсэгт бүлэглэлээс нийтдээ 2,870 хүн алагдаж, 3,700 нь шархадсан гэж ОХУ-ын тал мэдээлжээ.

Мөн Украины армийн 572 цэрэг олзлогдсон гэж мэдээлсэн байна.

Москвагийн эрх баригчдын зарласан тоо Украины албаныхны зарлаж буй тоо баримтаас эрс ялгаатай байгаа юм.

Украинд халдан довтолсноос хойш Оросын армийн 5,800 гаруй алба хаагч алагдсан гэж Киевийн засгийн газар мэдээлж байгаа.

Украинд өрнөж буй дайн долоо хоног үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн үүрээр ОХУ-ын цэрэг Украин улсын нутаг дэвсгэрт зэвсэглэн халдсан юм. Өнөөдрийн байдлаар нийслэл Киевийн ойролцоо болон Украины хоёр дахь том хот Харьковт талуудын хооронд ширүүн тулаан болж байна.

 

Эх сурвалж: Russia Today, Reuters