Автобус Хөвсгөл далай руу цөмөрч оржээ
2022/03/03
Мөсний баяр болж байгаа Хатгал тосгонд буюу Хөвсгөл далайгаас 5 км-ын хойд чиглэлд мөс цөмөрч автобус орсон осол гарлаа.
Энэ жил далай дээр автомашин гаргаагүй, аюултай гэсэн тэмдэглэгээ байршуулсан байсан ч тухайн сэрэмжлүүлгийг татан авч хөдөлгөөнд оролцсон болохыг эх сурвалж мэдээллээ.
Мөс цөмөрхий хэсэг нь далайн өрх гэж нэрлэдэг, мөсний хэмжээ нимгэн аюултай гэсэн хэсэг байжээ. Автобусанд зорчиж явсан иргэдийн аюулгүй гаргасан бөгөөд одоогоор автобусыг татан авахаар онцгой байдлын алба хаагчид ажиллаж байна.
Зочин · 2022/03/03
Tyiliin teneg Mongol hyn gedeg?syralzaasai daa!!ebgedeesee?.....21 zyyn byheldee tenegyydiin zyyn yum bna!