“Баянгол дүүрэг 20 хороо эрин хорооллын орчимд чармай нүцгэн эрэгтэй хүн байна” гэсэн дуудлага
2022/03/04
Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 35 минутад “Баянгол дүүрэг 20 хороо эрин хорооллын орчимд чармай нүцгэн эрэгтэй хүн байна” гэсэн дуудлага мэдээлэл ирүүлжээ.
Үүний дагуу Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс ажиллаж оршин суух хаяг тодорхойгүй сэтгэцийн өвчтэй, эмнэлгийн хяналтад байдаг 41 настай, эрэгтэй Д.Э болохыг тогтоон Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.