Сайдуудын төсвийг, барилгын санхүүжилтыг баталсан Төсвийн тодотгол батлагдлаа
2014/05/23
Ерөнхий сайд 106.1 тэрбум төгрөг
Шадар сайд 120.1 тэрбум
ЗГХЭГ-ын дарга 22.9 тэрбум
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 75.4 тэрбум
Гадаад харилцааны сайд 53.8 тэрбум
Сангийн сайд 1.8 их наяд
Хууль зүйн сайд 371.8 тэрбум
Барилга хот байгуулалтын сайд 223.2 тэрбум
Батлан хамгаалахын сайд 207.2 тэрбум
Боловсрол, шинжлэх ухааны сайд 1.2 их наяд
Зам тээврийн сайд 303.8 тэрбум
Соёл спорт, аялал жуулчлалын сайд 147.3 тэрбум
Уул уурхайн сайд 24.6 тэрбум
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 183.7 тэрбум
Хөдөлмөрийн сайд 237.2 тэрбум
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 441.9 тэрбум
Эдийн засгийн хөгжлийн сайд 57.2 тэрбум төгрөг
Эрүүл мэндийн сайд 584.4 тэрбум
Эрчим хүчний сайд 199.5 тэрбум төгрөгөөр тус бүр баталлаа.
Төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийн үед Улсын Их Хурлын дарга З.Энхболд Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн зүйл, заалт бүрийг уншиж танилцуулан санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, энэ хуулийг батлагдсан өчигдрөөс нь дагаж мөрдөхөөр болов. Хуулийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 52 гишүүний 44 нь буюу 84.6 хувь дэмжлээ. Мөн Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн заалтуудаар санал хураалт явуулж, хуулийг бүхэлд нь баталсан юм.
Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 19,960.8 сая төгрөгөөр, нийт зарлага 18,543.7 сая төгрөгөөр өөрчлөгдөж, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,417.1 сая төгрөгөөр сайжирсан байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,903.8 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.7 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 7,312.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 408.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.99 хувьтай тэнцэж байгаа ажээ.