Төгсөлтийн үйл ажиллагаагаар багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд материал өгөхгүй байхыг зөвлөлөө
2022/04/13
Төгсөлтийн үйл ажиллагаатай холбоотойгоор Боловсролын Ерөнхий Газраас суралцагчид болон багш, эцэг эхчүүдэд хандан дараах зүйлийг зөвлөлөө.
Тодруулбал,
БҮХ ШАТНЫ СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА:
- Төгсөлтийн баяр тэмдэглэх нэрийдлээр аялал зугаалга, нийллэг зохион байгуулахгүй байх
- Төгсөлтийн баярыг суралцагч сурсан мэдсэнээ тайлагнадаг арга хэмжээ болгох
- Боловсролын баримт бичгийг хүндэтгэлтэйгээр гардуулж өгөх
- Мэргэжил сонголт, дараагийн шатны сурах хүсэл мөрөөдлөө хуваалцдаг хэлэлцүүлэг болгох
БАГШ НАР:
- Оюутан, сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад санхүүгийн хүндрэл үүсгэхээс сэргийлэх
- Хүүхэд болон эцэг, эх, асран хамгаалагчаас тоног төхөөрөмж, эд материал зэргийг худалдан авахыг ятгах, хууль бус орлого олохоос татгалзах
- Ялгаварлан гадуурхалтаас сэргийлж, хүүхэд бүрийн тэгш эрхийг хангаж, ялгаатай байдал үүсэхээс сэргийлэх
- Хүүхдийг гэр бүлийн байдал, хөгжил, суралцах чадвараар нь ялгаварлахгүй байх сурлагын амжилтыг бодитой үнэлдэг байх
- Хүүхдийн эрх, эрүүл мэндийг хохироох, амралт чөлөөт цагийг хасах замаар өөрийн ажлын амжилтыг урьтал болгохоос сэргийлэх
- Ном, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зүйлийг тулган борлуулахгүй, хуульд заагаагүй төлбөр, хураамж, хандив өгөхийг шаардахгүй байх, хүлээн авахаас татгалзах
- Бэлэг сэлт, хээл хахууль авахаас сэргийлэх
- Ажил, үүргээ гүйцэтгэсний төлөө сурагч, эцэг эхээс шан харамж, хээл хахууль авах, өгөхөөс татгалзах, зуучлахгүй байх
- Төгсөлт, элсэлт зэрэг албан ёсны арга хэмжээ, баяр ёслолын үед хүүхэд, тэдний асран хамгаалагч, эцэг эхийн зөвлөлийг үнэтэй бэлэг өгөхөөс аргагүй байдалд хүргэхгүй байх
- Хуримтлалын сан үүсгэх гэх мэтээр тэгшитгэж, хавтгайруулж албадаж төлбөр хураамж шаардахгүй байх
- Эцэг эх, асран хамгаалагч, суралцагчдаас хуульд заагаагүй төлбөр, хураамж авахгүй байх
- Шударга, үнэн бодит шүүмжлэлд хүндэтгэлтэй хандах
ЭЦЭГ ЭХ АСРАН ХАМГААЛАГЧИД:
- Багш, удирдах ажилтан, байгууллагад бэлэг сэлт, эд материал өгөхгүй байх
- Боловсролын байгууллагын багш, ажилтныг ёс зүйн зөрчилд орох эрсдэл үүсгэхээс сэргийлэх бүх шатны боловсролын байгууллагын багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчид, оюутан сурагч та бүхэндээ зөвлөж байна гэжээ.
Зочин · 2022/04/14
Аав · 2022/04/13
1 хонь өгнөө
Зочин · 2022/04/13
tsetserleg surguuliin etseg ehchuudiin temtseeniig boliualaacheee zav zai muu bnashdee
Зочин · 2022/04/13
Маш зөв