Шатахууны үнэ дахин 200-250 төгрөгөөр нэмэгдлээ
2022/04/19
Шатахууны үнэ литр тутамдаа 200-250 төгрөгөөр нэмэгдсэн гэх мэдээлэл цахим сүлжээнд тавигдаад буй. Бид уг мэдээллийг Уул yурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад, "Дизель түлшний үнэ литр тутамдаа 250 төгрөгөөр нэмэгдсэн. Мөн АИ95 литр тутамдаа 200 төгрөгөөр нэмэгдсэн.
Тодруулбал, Петровис ШТС-д шатахууны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг эх сурвалж хэлж байна. Тухайлбал, АИ 92-2390-2535 төгрөг, харин АИ 95-3260 төгрөгт хүрчээ. Дизель түлш 3380-3440 төгрөгт хүрчээ.
УИХ-аас баталсан "Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"-нд зөвхөн АИ92-ын үнийг тогтворжуулж барина гэж тусгасан байгаа" гэлээ.
Зочин · 2022/04/20
Шатахууны үнэ нэмэгдэх төдий бус бүр нийлүүлэлт тасалдаж, хомсдол үүсч, үнэ хязгааргүй өсч болзошгүй . Учир нь ОХУ-ын эсрэг явуулж буй барууны хөрөнгөтөн 50 орны дайсагнал түрэмгийллийг АН тэргүүтэй манай орны нилээд улс төрийн хүчин илт идэвтэй дэмжиж, ОХУ-д илэрхий дайсагнаж байна. Эд нар баруунд бүрэн худалдагдаж тэдний гар хөл болсон нь тодорхой боллоо.Элчин сайдыг нь хүртэл хөөж ,энэ орны эсрэг дайсагнасан ухуулга сурталчилгаанд манай бараг бүх хэвлэлүүд хамрагдаж байна. Хийн хоолойг монголын нутгаар дамжуулан тавихыг эсрэгүүцсэн хөдөлгөөн газар авч энэ чиглэлээр УИХ-ын зарим гишүүд хүртэл идэвхтэй оролцож барууны эзэддээ үнэнч гэдгээ харуулж эхлэв. Иймд манай орон ОХУ-ын хувьд найрсаг бус орны жагсаалтад хамрах нөхцлөө хангаад байна.Ийм нөхцөлд мэдээж манай орнуудын хооронд харилцаа хүйтрэнэ. багасана. тасалдана. Тухайлбал манайд шатахуун нийлүүлэлт зогсооход хүрэх биз. Хятадын талаас ч мэдээж зүгээр суухгүй. Уг нь хирээ мэдэж тонгочмоор юм.Яагаад төвийг сахиж,улс орон бүртэй найрсаг харилцаатай,харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж ажиллаж болдоггүй байна аа.