Барилгын ажлын нурсан хашааны талаар МХЕГ-с тайлбар өгөв
2022/05/16
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэр бүхий компани барилга буулгаж, шинээр барихаар талбайг хашаалжээ.
Гэвч хашаа нь нурснаар иргэдийн аюулгүй байдалд харшлах нөхцөл үүсээд байна. Тухайн талбайд барилга барих гэж буйг ойр орчимд нь амьдардаг оршин суугчид барилгыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, холбогдох албаныхан шийдвэрээ эргэн харахыг хүслээ.
Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дээрх асуудалтай холбоотойгоор "2022 оны тавдугаар сарын 12-ны өдөр ирүүлсэн иргэний өргөдөл гомдлын дагуу тавдугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт барилга буулгалтын ажил явагдаж байгаад хяналт шалгалт хийхэд Хот байгуулалт, хөгжлийн газраас 2022 оны тавдугаар сарын 11-ний өдөр олгосон барилга буулгалтын ажлын зөвшөөрлийн гэрчилгээтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгатай барилга буулгалтын ажил гүйцэтгэж байсан компанид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах тухай зааварчилгаа өгч ажилласан болно" гэх тайлбарыг өгөв.