2022 оны 05 дугаар сарын 23-ны 23 цаг орчимд ХУД-17 Их Монгол Улсын Гудамж, River Tour-ийн хойд замд Lexus Lx-570 автомашины жолооч В нь автомашины зогсоолд байсан "..," байгууллагын Toyota Prado, иргэн А -н эзэмшлийн Toyota Land Cruiser, иргэн Д-ийн эзэмшлийн Toyota Corrolla маркийн автомашинуудыг мөргөсөн Зам тээврийн осол гарч цагдаагийн байгууллагаас үзлэг, шалгалтын ажиллагааг явуулж байна.

Урьдчилсан байдлаар жолооч В нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурлын зэргийг шалгахад 1,85% согтолттой гарчээ.