Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээт ажилтан буюу Е-9 визийн ангиллаар ажиллах хүч илгээх үйл ажиллагааны зохицуулалт, зохион байгуулалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар шууд хариуцан ажилладаг цорын ганц байгууллага.

Төрийн байгууллагын чиг үүргийг зарим нэг сургалтын байгууллага, иргэд хууль бусаар дур мэдэн явуулах, цахим орчинд эх сурвалж нь тодорхойгүй, хуурамч мэдээлэл түгээх, төөрөгдүүлэх, сэтгэл санаа болон санхүүгийн хохирол учруулах, төрийн үйлчилгээ авахад санаатайгаар саад хийх, залилангийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэхүү сэрэмжлүүлгийг хүргэж байна.

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэхдээ дараах зүйлд анхаарал хандуулахыг зөвлөж байна. Тухайлбал:

  • ХХҮЕГ-ын www. hudulmur-halamj.gov.mn албан ёсны цахим хуудсанд нийтэлсэн /2022.05.24/ ЗАР, ВИДЕО ЗААВАР-тай бүрэн уншиж танилцах, ойлгох, иргэний үүргээ биелүүлэх.
  • Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үндсэн шалгуур болох Солонгос хэлний мэдлэг, ур чадварыг хангаж чадна гэдэгт эргэлзэхгүй болсон үед ухаалаг шийдвэр гаргах.
  • “ТАНЫ МЭДЭЭЛЭЛ” БНСУ-ын стандартад нийцэхгүй буцаах тохиолдолд ХХҮЕГ-ын утасны дуудлагад хариу заавал өгч байх. /77771220, 70136992/