Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Энэ нь ам.долларын ханштай холбоотой хэмээн наймаачид хэлж буй.

Ам.долларын ханш бага багаар өссөөр байгаа бөгөөд 1830 төгрөгт хүрээд байгаа нь эдийн засагт хүндрэл бий болгоод байна. Түүнчлэн махны үнэ ханш тэнгэрт хадах болсон. Угтаа бол ам.долларын ханш махны үнэтэй ямар ч холбоогүй. Дотоодоосоо өндөр үнээр мах авах нь хачирхалтай хэрэг бөгөөд малын тоо өсч байна гэх боловч махны үнэ нэмэгдсээр байгаа юм. Малын тоо сөөх тусам махны үнэ буурах учиртай ч өнөөдөр энэ байдал эсрэгээрээ байна. Дотоодынхоо хэрэгцээги хангах хэрэгтэй гэхдээ өндөр үнэтэй байх учиргүй билээ.

 

    Ямар шалтгаанаар махны үнэ ханш нэмэгдээд байгаа нь тодорхойгүй наймаачид зүгээр л үнийн хөөрөгдлийг бий болгоод буй хэрэг. Түүнчлэн нөөцийн махны худалдаагаар 7483.6 тонн мах (50.2 хувь) худалдан борлуулсан байна. Үүнээс хонины мах 3900.1 тн, ямааны мах 1069,8 тн, үхрийн мах 2513, 7 тонныг борлуулсан. Улаанбаатар хотод жижиглэн худалдааны 350 цэгээр 6.268.8 тн (52.2 хувь) мах худалдсан байна. Үүний  3449.4 тонн нь хонины, 817.4 тонн нь ямааных, 2002.0 тонн нь үхрийнх юм. Нийслэлд “Хүчит шонхор”, “Нарантуул-II” худалдааны төв зэрэг 14 цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна. Нийслэл бэлтгэсэн 12,000 тонн махныхаа 50 гаруй хувийг худалдалаад буй.

 

  Орхон аймагт 33 цэгээр 683,6 тн мах худалдан борлуулсаны 302,1 тонн нь үхрийн, 249,8 тонн нь хонины, 131,7 тонн нв ямааны мах байна. 1000 тонн мах бэлтгэсний 68.3 хувийг  борлуулсан. Дархан- Уул аймагт 110 цэгээр нийт 531,3 тонн мах борлуулсан, үүнээс үхрийн мах 209,5 тонн, хонины мах 200,9 тонн, ямааны мах 120,8 тонн мах байна.

 

  Нийт 1000 тн мах бэлтгэсний 53 хувийг худалдан борлуулсан тухай өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас нөөцийн мах борлуулж эхэлсэн юм. Ингээд сүүлийн таван сард нийт нөөцийн манхны худалдаагаар 61.1 хувийг нь борлуулаад байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд энэ тоо 59 хувьтай байгаа аж.

 

    Нийслэлийн хувьд жижиглэн худалдааны 350 цэг болон 14 бөөний өргөтгөсөн худалдааны цэгт “ANDM” ХХК, “Баатрууд Тэнгэр” ХХК нөөцийн махыг борлуулж байгаа юм. ҮХААЯ-ны өгсөн мэдээгээр нөөцийн махны борлуулалт тавдугаар сарын 25-ны байдлаар 59 хувьтай байсан бол тавдугаар сарын 27-ны байдлаар дээрх хоёр компанийн хувьд 60 гаруй хувийн борлуулалттай байлаа. Өөрөөр хэлбэл тухайн хоёр компани тус тусдаа 4000 гаруй тонн нөөцийн мах борлуулаад байгаа аж. Өнгөрсөн жилийн энэ үед нөөцийн махны борлуулалт 70-80 хувьтай байгаа юм. Мөн нөөцийн махны үнийн хувьд хонины мах  5500, үхрийн мах 5700 төгрөг байгаа юм. Үүн дээр түгээлтийн үнэ гэж 50 төгрөг нэмэгдэн гэрээт борлуулагчдад хүрдэг юм байна.

 

   Гэрээт борлуулагчид түгээлтээс шалтгаалж 200-250 төгрөг нэмж, худалдан авагчдад борлууладаг юм байна.

 

    Энэ мэтчилэн үнэ ханш нэмэгдсээр иргэдийн гар дээр тэнгэр хадсан үнэтэй очдог байна. Өмнө нь бид 10000 төгрөгт сагс дүүрэн бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан блл өнөө үед 10000 төгрөгөнд 1 кг мах авч л хүрэх болжээ. Энэ нь иргэдийн худалдан авах чадамж болоод амжиргааны түвшинд сөргөөр нөлөөлж байна. Цаилнгаас цалингын хооронд амьдарч буй иргэд цалингаа аваад сар хэрэглэх махаа ч авч хүрэлцэхгүй байгаа нь бараа бүтээгдэхүүний үнэ ханш огцом нэмэгдээд байгаатай холбоотой билээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна гэх боловч бодит байдал дээр доривтой үр дүнд хүрэхгүй байгаа юм.

 

   Тиймээс ямар ч шалтгаангүй үнэ ханшаа нэмээд буй наймаачдад харуцлага тооцож дээрх үнэ тогтворжуулах хөтөлбөрийг доривтой хэрэгжүүлж үнэ ханшийг тогтворжуулж өгөх шаардлага бий болоод байгаа юм. Цаашид махны үнэ өссөөр байх юм бол иргэд махаа ч идэж чадахгүй болох нь.