Хамба лам З.Санждорж өнөөдөр хэвлэлийн хурал хийсэн бөгөөд машинаасаа чагнах төхөөрөмж олсон хэмээв.

Тэрээр "Хүнийг нууцаар тагнах чагнах бичлэг хийх төхөөрөмж илрүүллээ. Одоо ажиллаж байгаа энэ төхөөрөмжийг би анх удаа харлаа. Шөнө унтаж чадсангүй. Учир нь энэ төхөөрөмжөөс холдох л юм бол өөрөө байршлаа тогтоочихдог. Нөгөө хүн нь ирээд авчихна. Би балмагдаад яах учраа мэдэхгүй нийтэд шүгэлдсэн нь дээр байх гэж бодсон.

Миний амь насанд аюул учирсан гэдгийг мэдэрч байна. Хэрвээ би наашаа машинтайгаа ирсэн бол алсын удирдлагатай учраас нэг товч дараад л би энд амь ирэхгүй байх байсан. Шөнө би ганцаараа судалсан. Ямар нэг бичиг, үйлдвэрлэсэн тэмдэг байгаагүй. Долоо хоногийн өмнө би шашны гэмт бүлэглэлүүд байна гэж хэлсэн. Үүнээс болж амь насыг минь бүрэлгэх, баримтыг устгах зорилготой байх гэж айж байна" гэв.