Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 7100 гаруй ажилчдынхаа үндсэн цалинг 10 хувиар нэмлээ
2022/06/17
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын удирдах ажилтны өргөтгөсөн шуурхай хуралдаан боллоо.
Тус хурлаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А-346 тоот тушаалаар нийт ажилчдын үндсэн цалинг 6-р сарын нэгний өдрөөс эхлэн 10 хувиар нэмэх шийдвэр гарсан аж.
Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2022-2023 онд хэрэгжих хамтын гэрээний дагуу ажилчдын бодит орлогыг нэмэгдүүлэхээр ийнхүү ажилчдынхаа цалинг нэмсэн байна.