За хол замд гарах гэж байгаа хүмүүс заавал анхаараарай  Жилд 300 - 600 хүн зам тээврийн ослын улмаас амь эрсддэг . 10 жилийн хугацаанд 42989 хүн хүнд болон бүхий л эрсдлээр хохирсон бол 4589 хүн харамсалтайгаар амь үрэгджээ .

Осол гэдэг гэнэт л санаандгүй тайван үед, огцом тооцоогүй болдог зүйл. Машин хэдэн ч жил барьсан нэг талдаа гарна гэж үгүй юм билээ шүү. Авто машин бол тоглоом биш Аажуу Явбал Аандаа Хүрнэ Дээ

Зам тээврийн осол, хэргийн улмаас иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын буруу дадал хандлагыг өөрчлөх, зөв үйлдэлд уриалах зорилгоор Цагдаагийн байгууллагаас "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" аяныг зохион байгуулж байна. Энэ оны эхний 5 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 195 хүн амь насаа алдсан байна. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд зам тээврийн ослоор 4593 хүн амь насаа алдсан.

Иймд аялал жуулчлалын улирал эхэлж орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс том оврын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд MNS 4598:2020 стандарт “Ачааны автомашины бүрэн бүтэн байдал”, ЗХД-ийн 4-р хавсралтад заасан техникийн бүрэн бүтэн байдал, нэг тэнхлэгт ноогдох ачааллын хэмжээ зэрэгт зөөврийн электрон пүү ашиглан тус тус хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулан хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Tиймээс та бүхэн холын замд явахдаа хурдаа тохируулан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хайртай гэр бүлээ хамгаалаарай. #аажуу явбал аяндаа хүрнэ дээ.