Тагнуулын ерөнхий газраас “Тусгаар тогтнол” хөдөлгөөнийхнийг БАРИВЧИЛЖЭЭ
2022/08/03
Сүхбаатарын талбайд Тусгаар тогтнол хөдөлгөөнийхөн сүүлийн үед суулт зарлаад байсан. Тус хөдөлгөөний н.Төмөрзориг болон систем судлаач Д.Банзрагч нарыг Тагнуулын ерөнхий газраас саатуулсан байна.
Одоогоор тэднийг ямар хэрэгт буруутган саатуулсан талаарх мэдээлэл байхгүй байна. Тус хөдөлгөөнийхөн Сэлэнгэ аймагт ажиллаж байсан бөгөөд уг хэрэгтэй холбоотой байж болзошгүй байгаа аж.
Баривчилгаатай холбоотойгоор тус хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд цуглахыг уриалж байна.
Тагнуулын ерөнхий газраас үндэсний аюулгүй байдал, төрийн нууцтай холбоотой хэргүүдийг шалгадаг бөгөөд бид энэ талаар эргэж мэдээлэх болно.
Т.Энхриймаа
Chono · 2022/08/03
Эх орноо гэсэн хүмүүсийг хорьдог нь яаж байгаа ym ve udaxgui xytaduudad aldaj ex оронгүй болох гэж.бж хаа сайгүй хятадууд их болж хятадуудаас хөөж гаргахын оронд монголчуудаа устгаад дараад дууслаа
Зочин · 2022/08/03
Монголчуудаас урвагчид нь хэн бэ гэдгийг, тагнаж шалгах нь хэрэгтэй. Гэхдээ Гаднын тагнуулчид элдвийн зөвлөх, компанийн ажилчин, жуулчин гэхчлэн зүйл бүрээр Монголд дархан эрхтэй явцгааж байгаа. Үүний эсрэг дуугарсан, улс Монголоо гэсэн хэдийгээ хорьж цагдаад байдаг нь хэний хүслийг хангаж, хэний даалгаварыг биелүүлж байдаг вэ? Тагнуулын газар нэртэй байгууллага байгаа ч бодит ажил, амьдрал дээр байгаа эсэх нь эргэлзээтэй. Энэ байгууллагын нэр дор сөрөг бодолтнууд, нүүрээ нуугаад байж байдаг юм биш биз?