Монгол Улсад айлчлах БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И гэж хэн бэ?
2022/08/05
Наймдугаар сарын 5-8-ны өдрүүдэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлах талаар бид мэдээллэж байсан билээ. Гэвч тэрбээр өнөөдөр манай улсад айлчлалаа эхлүүлсэнгүй. Энэ талаар Гадаад хэргийн яамнаас тодруулахад “БНХАУ-ын Гадаад хэргийн сайд өнөөдөр ирэхгүй. Айлчлалын товыг өнөөдөр зарлана” гэв.
Тэгвэл Монгол Улсад айлчлах БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И гэж хэн бэ?
Ван И нь 2013 оноос хойш БНХАУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байна. Тэрбээр Монгол Улсад БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар хоёр удаа, төрийн айлчлалаар хоёр удаа ирж байжээ. Сүүлд 2020 онд Монгол Улсад айлчлалаар ирэхдээ Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн юм.
Өдгөө 70 нас дөхөж яваа Ван И ажлын гараагаа БНХАУ-ын дорно хязгаарт байрлах Хармөрөний барилгын цэргийн ангиас эхэлжээ. Улмаар 1982 онд Гадаад харилцааны яамны референт, дипломат зөвлөхөөр долоон жил ажиллаж байгаад Япон дахь БНХАУ-ын элчин сайдын яамны зөвлөхөөр томилогдсон байна. Ван И Бээжингийн хоёрдугаар гадаад хэлний дээд сургуулийг Япон хэлний ангиар төгссөн бөгөөд эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. Гадаад хэргийн яаманд ажиллаж байх хугацаандаа АНУ-ын Жоржтауны их сургуульд зочин багшаар ажиллаж ирээд БНХАУ-ын Гадаад харилцааны сургуульд мэргэжил дээшлүүлжээ.
2001 онд 48 насандаа тэрбээр БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдаар томилогдож Хятадын түүхэн дэх хамгийн залуу дэд сайд болж байжээ. Үүнээс 12 жилийн дараа буюу 2013 оны гуравдугаар сард Гадаад хэргийн сайдаар томилогдож одоог хүртэл ажиллаж байна.
Т.Мөнхаргал
www.24tsag.mn
Зочин · 2022/08/06
ХКН-н МАН салбарыг хариуцсан дарга
бат · 2022/08/06
Багануурын дулааны цахилгаан станцын ажлыг эрчимжүүлээч энд нүүрс байна илүүдэл цахилгаанаа дамжуулах шугам байна одоо зөвхөн улс төрийн л шийдвэр хэрэгтэй
зочин · 2022/08/05
манай сайдыг бодвол аргагүй мэргэжлийн хүн бна даа.