2020 оны УИХ-ын сонгуульд С.Эрдэнэ Ардчилсан намыг удирдаж ороод үнэмлэхүй ялагдал хүлээв. Энэ ялагдал С.Эрдэнэд хүнд цохилт болсон уу эсвэл эрхэм даргад өөр нэгэн боломжийн үүдийг нээж өгсөн үү хэн мэдэх вэ, Ц.Туваанд Ардчилсан намын даргын тамгыг сүр дуулиантайгаар гардуулан өгч өөрийн хүсэлтээр намын даргын ажлаа хүлээлгэн өгсөн. 2021 оны 01 дүгээр сард улсын дээд шүүх албан ёсоор С.Эрдэнийг Ардчилсан намын дарга биш хэмээн шийдвэр гаргасан ч цахим мэдээллийн сандаа 2022 онд оруулсан.. Иргэний бүртгэл мэдээллийн төв Намын гэрчилгээн дээр уг өөрчлөлтийг бүртгэх үүрэгтэй. Ардчилсан намын зүгээс өөрөө үүнийг бүртгүүлэх ч ёстой.

 

сонин mn

Гэтэл Улсын дээд шүүхийн шийдвэрийг ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА нь гүйцэтгэдэггүй байх юм. Энэ хооронд улсаас “Улс төрийн намын тухай хууль”-ийн дагуу УИХ-ын сонгуулиар тухайн намын авсан саналыг үндэслэн Улсын их хуралд суудал бүхий намд олгодог мөнгийг С.Эрдэнэ авч завшсан баримт энд байна. Хуульгүй Монголд 200 мянган АН-ын гишүүдийнхээ сонголтыг луйвардаж, намынхаа мөнгийг халаасалсан энэ үйлдэл АН-ийн энгийн гишүүдийн итгэл рүү ус цацсанаас ч долоон дор. С.Эрдэнэд Ардчилсан нам огт хамаагүй түүнд хувийн эрх ашиг, үр хүүхэд мөнгө нь л хамаатай. Ардчилсан намын мянга мянган гишүүдийн хөлсөөр олж идсэн бүхэндээ одоо цадаж ов нь дарагдах болоогүй юм гэж үү. Баримт худал хэлдэггүй... С.Эрдэнээс УИХ-д суудал бүхий намд олгодог мөнгийг нэхэцгээе!

 

сонин mn

сонин mn

www.Sonin.mn