Д. Ангар: Асуудал улам хүндрэх нь дээ !
2022/08/17
Эдийн засагч Д. Ангар сүүлийн үед олны анхаарлын төвд ороод буй Банкны шимтгэлийн асуудлаар анх олон нийтэд ил болгосон бөгөөд энэ үйл явдал ямар шатанд байгаа талаар ийн бичжээ.
Банкны "зээл судалсны 1% шимтгэл" нь нийгэмд маш том хүлээлтийг үүсгээд бга. Дээд Шүүхийн эцсийн шийдвэрийг маш олон хүн хүлээж бга. Шийдвэр гарсны маргаашнаас хэдэн зуун мянган хүн өмнө нь төлсөн мөнгөө буцааж авахаар хөдлөнө. Хуулийн фирмүүд ч үүн дээр ажиллах бх. Хэн хэндээ ашигтай байдлаар.
Асуудал зөвхөн банкаар дуусахгүй нь. ББСБ-ууд ч хомрогонд нь явах нь! Учир нь банк болон ББСБ-ын зээлийн үйл ажиллагааг нэг хуулиар зохицуулдаг. Энэ хуульд зээлтэй холбоотой "шимтгэл, хураамж" гэх хуулийн зохицуулалт бхгүй бсан учраас л "зээл судалсны 1% шимтгэл" нь #хууль_зөрчсөн гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс үзээд бга. Тэгэхээр банк бусуудын хувьд ч "зээл судалсны шимтгэл" гэж зээлдэгч нараас өмнө нь авч бсан бол Дээд Шүүхийн шийдвэрийн дараагаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд тухайн төлсөн мөнгийг нь буцаан төлөх хуулийн шаардлага үүснэ.
Хуулийн фирмүүд бэлтгэлээ ханга!
Зочин · 2022/08/17
Цаг удахгүй сайжирна байх.
зочин · 2022/08/17
энэний амнаас олигтой үг гарах биш дээ