Улсын аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрсэн гэв үү
2022/08/18
Ойрын эх сурвалжийн зүгээс аймгийн цолтой нэг бөх улсын начин цол нөхөж авахаар болсныг онцолж байгаа. Тэгвэл дээрх бөхчүүдийн нэг нь мөн л допингийн шинжилгээнд бүдэрсэн байх өндөр магадлалтай байна.
Мөн Увс аймгийн Тэс сумын харьяат улсын начин Ж.Ням-Эрдэнэ өсөх идэр чимэг хүртэх болсон тухай мэдээлэл байна. Түүний тухайд баяр наадмын бөхийн барилдааны тавын даваанд Ховд аймгийн Буянт сумын харьяат аймгийн харцага Б.Сосорбарамд өвдөг шороодсон. Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Г.Бадрах, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат улсын харцага Л.Лха-Очир нарын бөхчүүдийн зүгээс допингийн төрлийн бодис хэрэглээгүй, шинжилгээндээ итгэлтэй байгаа талаараа хэлж байна. Дээрх бөхчүүдийн мэдэгдэлд нэг зүйл анхаарал татаж байгаа нь Л.Лха-Очир “Би бага зэрэг бэртэлтэй байсан. Үүндээ эм бэлдмэл хэрэглэсэн. Допингийн шинжилгээ өгөхдөө үүнийгээ тэмдэглэсэн” гэж онцолсон байгаа юм. Түүний тухайд шинжилгээнд бүдэрсэн байх магадлал өндөр.
Харин баяр наадам зохион байгуулах комиссын бөхийн салбар хорооны дарга П.Сайнцогийн зүгээс допингийн шинжилгээнд 64 бөх, 16 харваач хамрагдсан. Нийт 80 тамирчин допингийн шинжилгээ өгсөн гэсэн үг. Үүний 77-гийнх нь шинжилгээний хариу ирсэн. Гурван тамирчны шинжилгээний хариу ирээгүй. Энэхүү гурван тамирчны шинжилгээний хариу ирэхээр нийтэд нээлттэй зарлана гэдгийг онцолж байна.
Харин мэргэжилтнүүдийн зүгээс допингийн шинжилгээний хариу нэг дор ирнэ. Ингэж цувж ирэх ямар ч үндэслэлгүйг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, бөхийн салбар хороон дарга П.Сайнцог үндэслэлгүй мэдээлэл нийтэд түгээж байгааг онцолж байна.
Энэ жилийн допингийн шинжилгээний хариу дахиад л шуугиан тарих нь бололтой. Аварга цолтон допингийн шинжилгээнд бүдэрснийг бөхийн хүрээнд бүгд хэлж байгаа юм. Өмнө нь Н.Батсуурь, Э.Оюунбод нарын аварга цолтнууд допинг хэрэглэсэн нь тогтоогдож байв. Тэгвэл энэ жил нэг том цолтой бөх шинжилгээнд бүдэрсэн ч даруулаад өнгөрөхөөр дарга нарын үүд сахиад сууж байна.
Өөр нэг мэдээлэл байгаа нь допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн гурав нь өөрсдөөсөө зардлаа гаргаж “В” сорьцоо шинжлүүлэх хүсэлт гаргасан гэнэ. Олон улсад “В” сорьцын шинжилгээний хариу хүлээлгүй шууд зарладаг болоод байгаа. Үндэсний бөхөд л энэ гажиг тогтолцоо оршин тогтнож байна.
АТГ шалгах хэрэгтэй · 2022/08/18
ЯАГААД шууд зарлахгүй байгааг АТГ шалгах ёстой. Найрах санаатай зарлахгүй байна даа