Экспортын зорилтын хүрээнд 2022.08.29 - 2022.08.31-ний өдрүүдэд дэлхийн эдийн засгийн хөгжлийн цөм АНУ-н Вашигтон хотноо зохион байгуулагдах "Монголын худалдаа, хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган-2022" арга хэмжээнд GOLD CASHMERE брэнд оролцож байна. 

Энэхүү арга хэмжээнд"Dubai fashion week 2022"-ийн шилдэг дизайн шагналт, Дэлхийн анхны Philofashion дизайнер Migana Zane-ийн бүтээсэн “Chess Ratio”, “Petrichor”коллекцуудыг цувралаар танилцуулна.

 

Gold cashmere брэнд нь Монгол ноолуурын өвөрмөц, онцгой шинж чанарыг оюун санааны бүтээлч сэтгэлгээтэй хослуулан загварлаг, үл хоцрогдох үнэ цэнэ бүхий тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнийг эх орныхоо алт мэт үнэт ноолуураар урлаж хүн төрөлхтөнд хүргэх хүсэл тэмүүллээр 2021 онд байгуулагдсан юм. 

Бид хүн байгаль, хүрээлэн буй орчинд ээлтэй, амьдралын хэв маягт нийцсэн, дахин давтагдашгүй, онцгой загвар бүхий 100% органик ноолууран бүтээгдэхүүнээр дамжуулан хэрэглэгч танд сэтгэл ханамжийг хүргэхээр зорин ажилладаг билээ. 

Дашрамд дурдахад бид дээрх загварын коллекцуудаа хэрэглэгч та бүхний гарт илүү ойроос, төлбөрийн уян хатан нөхцөлтэй, хүртээмжтэйгээр эх орондоо худалдаалж хүргэхэд бэлэн болоод байгааг дуулгахад таатай байна. 

 

Байгальд ээлтэй тансаг хэрэглээ, үл хоцрогдох загвар, өв уламжлагдах үнэ цэнэ бол GOLD CASHMERE. Энэ бол ЗӨӨЛӨН АЛТ