11 настай хүүхэд нь нас барсныг эцэг, эх нь бусдаас нууж байжээ
2022/09/06
11 настай хүү боомилж нас барсныг төрсөн эцэг эх нь хуулийн байгууллагаас нуусан хэргийг илрүүлжээ.
Тодруулбал, Говь-Алтай аймагт өсвөр насны хүү энэ сарын 1-ний өдөр боомилж нас баржээ. Хэргийн шалгалтын явцад тухайн газраас эд мөрийн баримтаар талийгаачийн хоолойгоо боомилсон бүсийг хураан авчээ.
Урьдчилсан байдлаар хүү өөрийнхөө амь насыг хохироосон байж болзошгүй гэж дүгнэж байгаа боловч хуулийн байгууллагаас яагаад нуусан шалтгааныг тодруулахаар цагдаагийн газраас нягтлан, шалгаж эхэлсэн байна.
Зочин · 2022/09/06
Маш сайн шалгах хэрэгтэй дээ