48 настай эрэгтэй нүхэн жорлонд унан нас баржээ
2022/09/07
Өчигдөр /2022.09.06/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 39 дүгээр хорооны нутаг дэвсгэрт нэг хүн нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг алба хаагчид хүлээн авчээ.
Ингээд нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 9 км зам туулж очиход иргэн Г /48 настай эрэгтэй/ нь 2-3 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дахь Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. Иймд иргэдийг нүхэн жорлонд орохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.