"Илрүүлэлт оргодол-2022" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна.

ЦЕГ-ын даргын тушаалаар улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа "Илрүүлэлт оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний хүрээнд тус удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид есдүгээр сарын 15-16-нд шилжих шөнө бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан хэргийг илрүүлсэн байна. 

Энэ үеэр эрэн сурвалжлагдаж байсан 18 хүнийг олж тогтоон эрэн сурвалжлах ажиллагааг зогсоожээ.