Банкны картын пин кодыг хэлүүлэхийн тулд зодож, улмаар дээрээс нь шатамхай шингэн цацан шатаажээ
2022/09/21
Цагдаагийн байгууллагад энэ оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 21:21 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлийг Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс бүртгэн шалгахад: 26 настай, эрэгтэй “Б” гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй “Р” гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусадтай бүлэглэн /15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У”/ хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлгэн зодож, улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж гал тавин шатаан хэргийн газраас зугатсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.
Цагдаагийн алба хаагчид тухайн хэргийг үйлдсэн этгээдүүдийг шуурхай эрэн сурвалжилж шөнийн 04:00 цагийн үед Баянзүрх дүүрэгт байрлах шөнийн цэнгээний газраас дайчлан баривчилж хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид 48 цаг баривчилж, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлэн “Т”-г 30 хоног, 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Э”, “Э” нарыг тус тус 30 хоног яллагдагчаар цагдан хорих, “Р” болон “У” нарыг цагдан хорих тухай прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж суллах тухай шүүхийн шийдвэр гарсан тул яллагчдагч “Р”, “У” нарт хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээ аван мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Зочин · 2022/09/26
Хүүхдийг ийм аймаар шатаачихаад юу ч болоогүй юм шиг яаж хоол унд хоолой руу ордог байна. Ялаа эдлэх цагт Р охин ойлгох болов уу.
Зочин · 2022/09/24
2 охиныг хориочээ. Хэргийг санаачилсан юм биш үү
ene nehediig ni barij hyyliin arga hemjee abah heregtei!!! · 2022/09/22
Mongolchyyd aa!!!yum ynsdag bol ene bichej baigaa ynsaj baigaa bol bye byenee hairlazgaaya,bidnees eer hymyys ene tyhai helehgyi ee!!Mongol hyn iim baigaamgyi suu!!!
Зочин · 2022/09/22
Хүний эрүүл саруул бие мах бодийг ийм болгоцон байхад 30 хоног арай бага байна аа. Ийм араатангуудыг бага дээр нь хашраах хэрэгтэй.