НӨАТ-ын сугалааны шууд тохирол 2022 оны аравдугаар сарын 12-ны 13:00 цагт Улсын Их Дэлгүүрийн/УИД/ танхимд явагдахаар болсныг Сангийн сайд мэдээлээд буй. Энэ удаагийн сугалааг есдүгээр 1-30-ны хооронд бүртгүүлсэн төлбөрийн баримтаар явуулах юм.

Зургаан сар завсарласны дараа шинэчлэгдсэн хувилбараар явагдах шууд тохирлыг хэрхэн зохион байгуулах журам батлагджээ.

Журамд зааснаар тохирлыг сугалааны машинаас найман бөмбөлөг санамсаргүй байдлаар тус тус үлээлгэн гаргах замаар хөндлөнгийн хяналтын дор зохион байгуулах юм байна.

Сугалааны дугаарын найман цифр нь бөмбөлөг үлээлгэн тодруулсан найман цифртэй дараалал болон утгаараа тохирч байвал 1 дүгээр зэргийн урамшуулал буюу супер шагналыг олгоно.

НӨАТ-ын сугалааны тохиролд:

1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5,000,000 төгрөг

11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10,000,000 төгрөг

51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60,000-30,000,000 төгрөгийн урамшуулал авах юм байна.

Татварын Ерөнхий Газраас тодруулснаар азтан болсон хүнд урамшууллыг олгохдоо төлбөрийн баримтыг цаасаар шаардахгүй. Өөрөөр хэлбэл QR кодтой баримтаа Ebarimt системд бүртгүүлсэн бол хадгалах хэрэггүй нь. 

Сугалааны сүүлийн 3-7 орон тохирч азтан болсон бол Ebarimt апплэйкшны хэрэглэгчийн хэсэгт хандаж сугалааны тохирлын урамшуулал авах хүсэлтээ баталгаажуулна.

Харин супер шагналын эзэн мөн хэрэглэгчийн хэсэгт хандаж хүсэлтээ баталгаажуулан, харьяа татварын албанд биечлэн очиж, урамшуулал авах хүсэлтээ иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичгийн хуулбарын хамт бүрдүүлж өгч байж авах журамтай байна.

Өнөөдрийн байдлаар есдүгээр сард худалдан авалт хийгдсэн 35,662,568 төлбөрийн баримт ebarimt системд бүртгэгджээ.

Баасан гарагт Татварын Ерөнхий Газраас сугалааг хэрхэн зохион байгуулах талаар олон нийтэд мэдээлэл өгнө гэв.

СУГАЛААНЫ ТОХИРЛООР УРАМШУУЛАЛ ОЛГОХ, ЯВУУЛАХ ЖУРАМ

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг

 

зураг