Ш.Адьшаа: Төрийн албан хаагчид эрүүл мэнд, орон сууцнаас бусад төрлийн зээл авахыг хориглох шаардлагатай
2022/10/26
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн "Төрийн албан хаагчид ипотекийн зээлээс бусад зээлд хамрагдахыг хязгаарлаж байгаа юм байна. Энэ зээлийн хүртээмж ямар байна вэ? Орон сууцтай болохын тулд арилжааны банк, найз нөхөд, банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах шаардлага үүснэ. Төрийн албан хаагчид бол хамгийн бага хүрч ядсан орлоготой хүмүүс. Олон эх үүсвэрээс зээл авахыг хуулиар хязгаарлавал төвөгтэй байдал үүснэ. Төрийн албан хаагчид заавал ядуу тарчиг амьдралтай байх ёстой юм уу? Хуульд хориглоогүй үйл ажиллагаа явуулаад таван төгрөг олохыг нь төр яагаад зөвшөөрч болдоггүй юм бэ?
Төрийн албан хаагч гэхээрээ ядарсан амьтан байх ёстой юм уу? Төрийн албанд ажиллах хүн олдохоо байлаа" гэв.
Төрийн албан хаагчид зээл хэлбэрээр авлига авдаг
Түүний асуултад УИХ-ын гишүүн Ш.Адьшаа "Төрийн албан хаагчид АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийн жилийн орлогынхоо 80 хувиас дээшгүй хэмжээний зээл авахыг хориглох заалт оруулж ирсэн. Төрийн албан хаагчид зээл хэлбэрээр авлига авдаг гэсэн судалгааг АТГ гаргасан байна. Уг судалгаанд үндэслэж хуулийн зохицуулалтыг оруулж ирсэн. Төрийн алба авлига ашиг сонирхлын зөрчлөөс ангид байхыг хуулиар зохицуулах хэрэгцээ шаардлага байна.
Эрүүл мэнд, орон сууцны зээлээс бусдыг АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлдэг төрийн албан хаагчид авахыг хуулиар хориглох заалттай хуулийн төсөл өргөн барьсан.
Төрөөс баталгаа гаргасан төсөл хөтөлбөрийг улс төрийн албан тушаалтнууд, төрийн албан хаагчдаар дамжуулж авсан гэмт хэргийг хоёр жилийн хугацаанд ярьж байгаа. Улс төрд нөлөө бүхий хүмүүс өөрийнхөө хамаарал бүхий сан, ЖДҮ, Хөгжлийн Банк, тариалан эрхлэх сан зэргээр дамжуулж зээл авснаар манай улсад ямар эрсдэл үүссэнийг бүгд л мэдэж байна" гэдгийг хэллээ.
Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа 2022 оны зургаадугаар сарын 3-ны өдөр өргөн мэдүүлжээ.
зочин · 2022/10/27
Та нарл бага хүүиэй бүх зээлийг авч байгаа хулгхйч нар шүү хэн ямар зээл авах нь хүний эрх мал минь улс төрчид өөрсдөө болон хамаарал бүхий хүмүүстээ зээл авч өгч хагартлаа баяжсан лаларууд
ЗОЧИН · 2022/10/27
ХАМГИЙН ЗӨВ
Zochin · 2022/10/27
Хангалттай цалин өгдөг бол зээл авахгүй шүү дээ АТГ хаанаас яаж судалгаа авахаар ингэж гардаг байна аа
Монгол · 2022/10/26
Энэ Адьшааг огцруул. Төрйин албан хаагчдыг Эрхэлсэн ажилаар нь ялгаварлан гадуурхаж үндсэн хууль зөрчхийг шууд урийлсан байна
Зочин · 2022/10/26
Өө тэр чинь авилга байсан юм уу? “Мөнгө зээлдээч манайхан салхид гарах гээд дүүд нь хэдэн төгрөг хэрэг бодоод байна” гээд 200,300-р нь мөнгө авдаг байсан авилга байсан юм уу? Буцааж өгөхгүй юм байна л даа муу хар хувалз чинь.
ЗОЧИН · 2022/10/26
АДЬШАА АРД ТҮМНИЙ НЭГ ХЭСЭГ БОЛСОН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ БИТГИЙ ӨӨР ШИГЭЭ БОДООРОЙ. НААД ХУУЛИА УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТНУУДАД ХАМААРАХААР БОЛГООРОЙ. ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХЭРЭГЦЭЭТ ЮМ АА ЦАЛИНГИЙН ЗЭЭЛЭЭР Л БОЛГОЖ БАЙГАА ШҮҮ.
Зочин · 2022/10/26
Монгол хүний нэг ядмагхан бодол өөрийн хийж байгаа зүйлийн үнээ л нэмэх та бүгдийг хийддэгггүй таны энэ үйлдэл бусад хүний үйлдлээр дарагдана тэгэхлээр одоогийн энэ байдлаар яавал ашигтай болж болох вэ гэж бодсон үед л улс хөгжинө