Д.Дорлигжавыг “Тоёоко инн” зочид буудлыг дээрэмдэж авсан гэх гомдол иржээ
2022/10/28
Өнөөдөр /2022.10.28/ Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон дотоодын аж ахуйн нэгж болон иргэдийн нэрсийг зарлаж, олон нийтэд мэдээлэл хийв.
Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд, иргэн хохирсон талаар гомдол мэдээлэл хүлээн авах 77877768 тусгай дугаарыг өнгөрсөн долоо хоногоос ажиллуулж эхэлжээ.
Ингэхэд 8087 дугаараас “Тоёоко инн”зочид буудлын эзэн, гадаад улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав хэрэгт холбогдуулан дарамталж, зочид буудлыг дээрэмдэж авсан гэх гомдол мэдээлэл ирсэн байна.
Харин С.Паушокоос "Алтан Дорнод Монгол"-ын захирал Т.Ганболд компани худалдан авах үед албан тушаалтан байсан Д.Дорлигжав нь Т.Ганболдод үүсгэсэн эрүүгийн хэрэгт нөлөөлсөн гэх шалгагдаж байв. Улмаар Т.Ганболдоос иргэн Б-гээр дамжуулан гурван удаагийн шилжүүлгээр дөрвөн сая ам.долларын авлигыг "Голомт банк"-аар дамжуулан авсан гэх хэрэг.
Улмаар Мөрдөн шалгах ажиллагаагаар авлигал авсан үйлдэл нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Х · 2022/10/30
Увс мафийн гишүүн. Шуналаас болж охин ыг нь хүртэл бурхан цээрлүүлсэн сануулсаар байгаа
Hal · 2022/10/29
Bas Batorshih gej neg goliidon yum baigaa shu sain shalga
Зочин · 2022/10/29
Энэ хүүрийг барьж хорих бүү хэл шороонд булахад буруудах зүйлгүй. Монголыг 30 жилд удирдсан гэх хүмүүсийн дунд мөнгө, аллага, улс төртэй хутгалдсан хүн бол Дорлигжав бузар хүүр байхгүй. Дорлигжавыг гэр бүлээр нь шийтгэх нь зөв.
ZOCHIN · 2022/10/28
ER N BOL HEN CH HUULIIN UMNU L TEGSH SHALGUULJ GEM BURUUTAI ESEHIIG TOGTOOJ CHADDAG SHUUH HUULIIN ZASAGLALTAI BOLOHGUI BOL .....HUULICHID N AVILGACHIDTAIGAA EVSEHEER TER ULS ZUGEER L MUHULRUUGEE....
Зочин · 2022/10/28
Бас Ерөнхий прокурор асан Алтанхуяг, Энхамгалан гэгчид хаачваа аан