УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

- 11 дүгээр сар бол ирэх оны төсөв, мөнгөний бодлого батлагддаг онцлогтой сар. АН-ын бүлгийн зүгээс анхнаасаа төсвийг эсэргүүцсэн. Иргэд ядуурч байна, улсын өр нэмэгдэж дампуурах ирмэг дээр ирээд байна. Улсын төсвийн алдагдал нэмэгдэх тусам иргэд цаашлаад бизнес эрхлэгч, ААН-үүдэд хүнд тусаж, мөнгө очихгүй нь. 

- Эрх баригчид ард түмний амьдрал сайжирна, ирэх жилүүдэд сайн сайхан болно гэж ярьсаар байна. Гэтэл бодит байдал дээр ажилгүйдэл ихэссэн, орлого багассан, зардал ихэссэн, үнийн өсөлт явагдсан байдалтай байна. Монгол улсын 3 хүн тутмын нэг нь 1 ядуу гэсэн тооцоо байдаг байсан бол одоо 2 хүн тутмын нэг нь ядуу боллоо. Ирэх 2023 онд Монгол Улс дампуурах бодит эрсдэлд алхам алхам ойртсоор байна. Иргэдийн хөргөгч хоосон байна. 

УИХ-ЫН ДЭД ДАРГА С.ОДОНТУЯА: 

- АН-ын бүлгийн зүгээс төсвөө алдагдалгүй батлахыг шаардаж буй. Учир нь ирэх онд гадаад өр төлөх боломжгүй болж байна, инфляц, үнийн өсөлт өндөр байна. Үүнийгээ дагаад эдийн засаг хумигдаж, татвар хураамж ч мөн багасгах нь. Эрх баригчид төсвийн орлогоо хэтэрхий өөдрөгөөр төсөөлчихлөө. Ирэх жил 36 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Гэтэл өчигдөр, уржигдараас хил хаагдаж, экспорт хаагдаад эхэллээ. Энэ мэт эрсдэлээ тоох хэрэгтэй. 

- Түүнчлэн нийт 35 төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардал 480 тэрбум, томилолт, үйлчилгээний зардал 132 тэрбум, 2,7 тэрбумын хөрөнгө оруулалт гээд нийт урсгал зардал 15 их наядаар хэмжигдэж түүхэнд байгаагүй их зардал. 

- Монголын Бизнесний орчин Дэлхийн 169 улсаас 150 эрэмбэлэгдэж, гадаад худалдаагаар 149 цахилгааны зөвшөөрөл 152 дугаарт явж байна. Энэ мэт асуудлууд дээрээ анхаарал хандуулмаар байна. Барилгын салбарынхан жагсахад бэлэн байна.