Коронавируст халдварын хоногт шинээр батлагдах тохиолдол сүүлийн өдрүүдэд нэмэгдэж буй. Өнгөрсөн хоногт энэ тоо өмнөх өдрөөсөө хоёр дахин нэмэгдэж, 163 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 108 нь Улаанбаатарт.
  • 55 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 988,303 болж нэмэгдэв.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дундговьд ес, Сүхбаатарт хоёр, Сэлэнгэд нэг, Өмнөговьд 43 тохиолдол шинээр илэрчээ. Мөн хугацаанд эмнэлгээс 103, гэрийн хяналтаас 287 хүн гарч, эдгэрсэн бол хяналтад орсон хүний тоо 1,945 болсон байна.

зураг

 

Манай улсад Омикроны шинэ дэд хувилбар BF.7 нэг, BQ.1.2 таван хүнээс илэрсэн бөгөөд үүний улмаас шинээр илрэх тохиолдлын тоо нэмэгдэж байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж буй.

Уг хувилбараар өвдсөн хүмүүс:

  • Ядрах
  • Халуурах
  • Чичрүүдэс хүрэх
  • Ханиалгах
  • Амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа аж.

Мөн уг хувилбар дархлаанаас бултах чадвартай байж болзошгүйг таамагласан байна.

BQ.1.2 хувилбар оношлогдсон таван хүний хоёрт нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй. Гурван хүнд нь халуурах, хоолой хөндүүрлэх, сэрвэгнэх шинж тэмдэг давамгайлжээ.