Коронавируст халдварын хоногт шинээр батлагдах тохиолдол эрс нэмэгдэж байна.

Тухайлбал, өнгөрсөн хоногт хийсэн коронавируст халдвар илрүүлэх PCR шинжилгээгээр 176 тохиолдол батлагджээ.

Үүнээс

  • 82 нь Улаанбаатарт.
  • 94 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 990,994 болж нэмэгдэв.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дорноговьд долоо, Дархан-Уулд гурав, Орхонд хоёр, Дорнодод хоёр, Өмнөговьд 80 тохиолдол шинээр илэрчээ. Өнөөдрийн бөайдлаар 3,521 хүн хяналтад  байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

зураг

 

Түүнчлэн, 2022 оны эцэс, 2023 оны эхний улиралд цар тахлын шинэ давлагаа үүсэх, томуу, томуу төст өвчлөл нэмэгдэх эрсдэл байгааг Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр болж буй УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр анхаарууллаа.

Мөн тэрбээр өнгөрсөн долоо хоногт коронавируст халдварын 1,855 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад өссөн үзүүлэлт гэдгийг дурдсан юм