АТГ: Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хувийн баталгаа гаргасан. Тэрбээр хагалгаанд орохоор БНСУ руу явсан
2022/12/19
"Нүүрсний хэрэгт холбогдсон Ерөнхийлөгч асан Х.Баттулга хилээр гараад зугтаажээ" гэх мэдээллийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар өгөөд буй.
Харин Авлигатай Тэмцэх Газраас/АТГ/ өгсөн мэдээллээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хувийн баталгаа гаргасан байна. Тэрбээр БНСУ-д биеэ эмчлүүлэхээр буюу төлөвлөсөн байсан хагалгаанд орохоор явжээ.
Түүнийг дуудсан цагт ирээд, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байвал заавал биеэр хорих, хилийн хориг тавих шаардлагагүй гэж үзсэн байна. Тодруулбал хувийн баталгаа гаргах тухай Эрүүгийн хянан шийдвэрлэх хуульд доорх байдлаар заажээ.
14.2 дугаар зүйл.Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг хангах зорилгоор яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх, прокурор, мөрдөгчийн шийдвэрээр авна.
2.Яллагдагч шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх талаар хувийн баталгааг бичгээр гаргаж, гарын үсэг зурна.
Ерөнхийлөгч асан Х.Баттулга нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон хэмээн АТГ-аас байцаалт аваад байгаа билээ.
DR. PRADHAN · 2022/12/23
Зочин · 2022/12/19
Удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн нам түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бид ирээдүйд эх ороноо алдаж магадгүй