Төв талбайн баруун, зүүн талын замын хөдөлгөөнийг хаалаа
2022/12/21
Төв талбайн хоёр талын замын хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс "Жагсаал цуглаан болж байгаатай холбоотойгоор жагсагчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Төв талбайн баруун болон зүүн талын авто замын хөдөлгөөний урсгалыг түр хаагаад байна" хэмээн мэдээлэв.
Мөн нүүрсний экспорт, тээвэрлэлттэй холбоотой асуудлаар холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах ерөнхий хяналтын сонсгол иргэдийн шаардлагын дагуу 13:00 цагт Их танхимд хийхээр болж хойшлоод байна.
Уг сонсголд оролцуулахыг шаардсан зарим жагсагч Төрийн ордны баруун хаалганы дэргэд нүцгэн суулт зарлаад байгаа иргэдийн гурав нь ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдээд байгаа юм.
Тэдний гол шаардлага нь Ерөнхий сайдтай уулзах, мөн нүүрсний хулгайн нээлттэй сонсголд оролцуулахыг шаардаж, эл асуудал шийдэгдэх хүртэл хувцасгүй суухаа илэрхийлж буй.
Зочин · 2022/12/21
Эзэн Чингис минь даанч их баялаг үлдээсэн юмсан даа.